Үсний бүтэц

Хүмүүсийн хувьд үс нь тэдний гадаад төрх, зан төрхийн илэрхийлэл болдог. Үсний гол үүрэг бол хамгаалах. Жишээлбэл, толгойн үс нарны туяанаас хамгаалдаг бол сормуус, хөмсөг нь тоос шороо, хөлсийг нүдэнд орохоос сэргийлдэг. Хүний хамар, чихний үс хүртэл нян болон бусад гадны биетээс хамгаалдаг. Биеийн үс нь биеийн температурыг зохицуулахад тусалдаг, хүйтэнд үс нь босч биеийн дулаан агаарыг биед ойр хадгалдаг.

Үсний төрлүүд

Алга, хөлийн ул гэх мэт цөөн хэдэн газраас бусад биеийн бүх гадаргуу дээр үс байдаг. Үсний үндсэн хоёр төрөл биед байдаг нь богино, нарийн “веллус” үс (шар үс буюу хялгасан үс) болон урт, өргөн үс юм. Урт үснүүд нь толгой, сахал, сормуус, хөмсөг, умдаг, цээж, хэвлийн үс зэрэг юм.

Үсний хэмжээ хүн бүрт өөр өөр байдаг бөгөөд хүний нас, хүйсээс хамаарна. Жишээ нь, хүүхдийн бие нь ихэвчлэн хялгасан үстэй байдаг. Эмэгтэйчүүдийн биеийн гадаргуугийн 30 орчим хувь нь урт үсээр бүрхэгдсэн байдаг бол эрэгтэйчүүдэд энэ нь 90 орчим хувь байдаг.

Үсний бүтэц

Үс бүр үсний гол, үсний үндэсээс бүрдэнэ. Босоо хэсэг нь арьснаас ил харагдах хэсэг юм. Үсний үндэс нь арьсны гүнд байрладаг. Энэ нь үсний уутанцараар (арьс ба холбогч эдийн бүрхүүл) хүрээлэгдсэн бөгөөд энэ нь тосны булчирхайтай холбогддог.

Үсний уутанцар бүр нь үсийг босгох чадвартай жижигхэн булчинтай (arrector pili) бэхлэгддэг. Олон тооны мэдрэл нь үсний уутанцар дээр төгсөж гадаад орчны өчүүхэн өөрчлөлтийг ч мэдэрч байдаг.

Үсний ёроолд үсний үндэс нь дугуй булцуу болж өргөсдөг. Үсний булцууны ёроолд үсийг цусаар хангадаг судаснууд холбогддог ба энэ хэсэгт үсний шинэ эсүүд байнга үүсч үс ургаж байдаг.

Үс хэрхэн ургадаг вэ?

Үсний булцуунд шинэ эсүүд байнга үүсдэг. Эдгээр эсүүд хоорондоо бэхлэгдэж, хатуурч, үржиж олширсноор үс ургаж эхэлдэг. Ийм байдлаар толгой дээрх үс сар бүр 1 см орчим ургадаг. Нүүрний үс, ялангуяа сормуус, хөмсөг, биеийн үс нь илүү удаан ургадаг.

Үс шулуун эсвэл буржгар байх нь үсний хөндлөн огтлолын хэлбэрээс хамаарна. Дугуй үс нь шулуун байдаг бол хөндлөн огтлол нь зууван хэлбэртэй байх тусам үс буржгар байна.

Үсний өнгө нь хатуурсан эсэд агуулагдах меланиний хэмжээгээр тодорхойлогддог. Энэ нь хүн бүрт харидцан адилгүй байх бөгөөд амьдралын туршид өөрчлөгддөг. Хүмүүс нас ахих тусам меланиний хэмжээ багасч, үсний дотор илүү их агаар хуримтлагддаг бөгөөд үс нь өнгөө алдаж, цагаан болж хувирдаг.

Үс ургалтын мөчлөг

Үсний булцуунд шинэ эсүүд үржсээр л байвал үс ургасаар л байдаг. Энэ ургалтын үеийг анаген үе гэж нэрлэдэг. Хүний ​​нийт үсний 90 орчим хувь нь энэ ургалтын үед оршдог.

Биеийн аль хэсгийн үс гэдгээс хамаарч үсний ургалтын хугацаа урт эсвэл богино үргэлжилнэ. Тухайлбал, толгойн үсний ургалтын үе шат хэдэн жил (дунджаар 5 жил) үргэлжилдэг бол сормуус, хөмсөг, хамар, чихний үс зэрэгт богино байдаг. Тэдгээр үс нь 3-5 сар л ургадаг тул тийм ч урт ургадаггүй.

Ургалтыг үе дуусахад үсний үндэс нь папилла буюу мөхлөгөөсөө салдаг. Ингэснээр катаген үе буюу шилжилтийн үе шат эхлэх ба хоёроос дөрвөн долоо хоног үргэлжилнэ. Үс нь мөхлөгөөс бүрэн салснаар цусан хангамжгүй болохыг телоген үе гэж нэрлэх ба энэ үед үс аажмаар түлхэгдэж унанаг. Энэ үе 3-4 сар үргэлжилж болно.

Хуучин үс унасаны дараа үсний шинэ эсүүд “хоосон” үсний уутанцарын ёроолд үржиж, шинэ үс үүсэх ба үс ургах мөчлөгийн ургалтын үе дахин эхэлдэг.

Бусад мэдээллүүд

Тамхи ба үс шилжүүлэн суулгах эмчилгээ

Тамхинд агуулагдах никотин нь судасны ханыг хатууруулна

Үс уналтын эсрэг эмчилгээ

Орчин цагийн анагаах ухааны дэвшил нь үс уналтыг зогсоох олон...

Түүхээс

Үс уналтыг эмчлэх амжилттай үс шилжүүлэн суулгасан анхны тэмдэглэлийг...

Амин дэмүүд

Үс уналттай тулгарч буй хүн бүр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үсний ургалтыг...