Төмөр дутагдал нь хамгийн түгээмэл тохиолдох эрдсийн дутагдал бөгөөд үс унах үндсэн шалтгаануудын нэг юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд сарын тэмдгийн цус алдалтаас болж төмөр дутагдах өндөр эрсдэлтэй байдаг бол цэвэршсэн эмэгтэйчүүд, эсвэл эрэгтэйчүүдэд ходоод гэдэсний замын цус алдалтаас болж илэрч болно. Бусад эрсдэлт хүчин зүйлүүд нь хоол шингээлтийн эмгэгүүд орох ба хоол тэжээлээр төмрийг хангалттай хэмжээгээр авч чадахгүйн улмаас үүсдэг.
Цагаан хоолтон хүмүүсийн хоол хүнсээр авах төмрийн хэрэгцээ нь махны хэрэглээтэй хүмүүстэй харьцуулахад 1.8 дахин их байдаг тул цагаан хоолтон хүмүүст төмөр дутагдах эрсдэл өндөр байдаг. Ургамал ногоонд агуулагддаг төмөр нь мах, махан бүтээгдэхүүнд дэх төмрөөс бага байдаг нь үүнтэй холбоотой.

Хүнд хэлбэрийн төмөр дутагдлыг төмрийн дутагдлын цус багадалт хэмээдэг ба энэ тохиолдолд эмийн эмчилгээнээс гадна цус сэлбэх эмчилгээ хийгддэг. Бусад хөнгөн хэлбэрийн төмөр дутагдлын үед хоол тэжээлээр нөхөх ба шаардлагатай бол төмрийн бэлдмэлийн ууж хэрэглэхийг зөвлөж байна. Төмрийн бэлдмэл хэрэглэж буй үед бие махбод дах төмрийн хэмжээг байнга хянаж байх шаардлагатай.
Төмрийн бэлдмэлийг хяналтгүйгээр ууж байгаа хүмүүст төмрийн илүүдэл үүсэх эрсдэлтэй байдаг. Энэ нь хэт өндөр тунгаар ууснаас үүсэхээс гадна бага тунгаар удаан хугацаанд уусан тохиолдолд үүсэж болно.