Үс шилжүүлэн суулгах
МЭС ЗАСАЛ
Шаардлагатай мэдээллийг нэг дороос…
01.
Хэнд шаардлагатай вэ?
Үс шилжүүлэн суулгах мэс заслыг үс халцрах эмгэгтэй хүнд эсвэл гоо зүйн зорилгоор үсгүй газарт донор хэсгээг үс шилжүүлж гүйцэтгэнэ.
02.
Хэзээ орох вэ?
Үс халцралын тодорхой зэрэгт хүрсэн, шилжүүлэн суулгах заалт бүхий шалтгаантай хүнд эсвэл гоо зүйн заалтаар мэс засал хийнэ.
03.
Мэдээгүйжүүлэг
Үс шилжүүлэн суулгах мэс заслыг хэсгийн мэдээгүйжүүлэг дор хийдэг. Өөрөөр хэлбэл та ухаан саруул, орчинтойгоо харьцаатай байна гэсэн үг.
04.
Мэс заслын аргууд
Олон улсад үс шилжүүлэн суулгах 3 үндсэн аргыг хэрэглэдэг ба манай эмнэлэг DHI гэх FUE 2 аргаар үс шилжүүлэн суулгаж байна.
Үс шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь биеийн үстэй хэсгээс үс халцарч буй эсвэл огт үсгүй хэсэгт үсний булцууг шилжүүлэн суулгадаг мэс ажилбар юм.
Технологийн хөгжлийг дагаад сүүлийн үед маш элбэг хийгдэх болсон мэс засал нь харьцангуй хөнгөн боловч үр дүн гарах хугацаа урт, өртөг өндөртэй эмчилгээ юм.
05.
Мэс засалд бэлдэх
Та үс шилжүүлэн суулгуулахаар шийдсэн бол мэс заслаас 7 хоногийн өмнөөс дараах бэлтгэлийг хангах ёстой.
Аспирин болон бусад төрлийн цус шингэлэх эм хэрэглээгүй байх, хэрэглэдэг бол зогсоох
Стероид, кортизон агуулсан тос, үс ургуулах бэлдмэлийн хэрэглээг зогсоох
Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг зогсоох
Хангалттай унтаж амрах
Дараах шинжилгээг бүрдүүлэх – ДОХ, элэгний В, С вирус, тэмбүү (шинжилгээг манай эмнэлэг дээр өгөх боломжтой)
06.
Мэс заслын дараа
Үс шилжүүлэн суулгах мэс заслаас гадна мэс заслын дараах дэглэм нь нэн чухал ба хугацааны хувьд эрт болон урт хугацааны гэж ангилагдана.
- Мэс заслын дараах өдөр эмнэлэг дээр боолтыг солино.
- Шингэн зүйл ердийн үеэс ихийн ууна, кафеин хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх.
- 14 хоног малгай өмсөх, үсээ засуулах, үс арчилгааны хэт хүчтэй бодис бүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
- Эмчилгээнээ хойш эхний 14 хоног дасгал хийх, гүйх, хүнд юм өргөх, саун бассейнд орохоос зайлсхийх.
- Нарны шууд тусгалд гарах, борооны усанд норохоос сэргийлэх.
- Эхний 1 сар архи болон тамхи хэрэглэхгүй байвал зохистой.
- Эхний 7 өдөр өдөр бүр усанд орж шархыг цэвэрхэн байлгана.
- Эхний 2 өдөр аль болох дээш харж хэвтэх
Товчхон
Мэс заслын аргууд
Үс шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэгдэж буй аргуудын тухай товчхон

FUT буюу follicular unit transplantation
FUT гэх товчлол нь “follicular unit transplantation” гэсэн утгатай. FUT нь толгойн ар талаас 0.5-1.5 см өргөн, 5-30 см урттай хуйхны арьснаас тууз хэлбэрээр авах бөгөөд авсны дараа шарханд оёдол тавина. Үс болон түүний эргэн тойрон дахь уутанцарыг ялгаж шинэ талбайд шилжүүлэн суулгана. FUT нь нэг удаад олон тооны булцуу шилжүүлэн суулгах боломжийг олгодог боловч донорын хэсэгт шугаман сорви үлдээдэг сул талтай.
FUE буюу follicular unit extraction
Үс шилжүүлэн суулгах мэс заслын нэг төрөл болох FUE буюу follicular unit extraction нь толгойн ар хэсэг болон шанаанаас (зарим тохиолдолд сахал болон биеийн бусад хэсгээс авч болно) үсний уутанцрыг нэг нэгээр ялган авч бусад хэсэгт шилжүүлэн суулгах арга юм. Нэг уутанцар буюу булцуу нь тус бүр 1-4 үснээс бүрдэнэ. FUE аргаар эдгээр уутанцрыг авахын тулд 0.7-1.2 мм хэмжээтэй бичил өрөм ашигладаг.


DHI буюу direct hair implantation
Үс шилжүүлэн суулгах мэс заслын гуравдахь төрөл болох DHI буюу direct hair implantation нь FUE аргын нэгэн адил үсний уутанцрыг бичил өрмийн тусламжтай ялган авах боловч авсан булцууг суулгахдаа тусгай зориулалтын зүү бүхий багажаар суулнадагаар ялгаатай юм. Энэхүү арга нь суулгах хэсэгт бага шарх үүсгэдгээрээ давуу талтай орчин үеийн шилдэг технологи юм.