Түгээмэл асуултууд
Үйлчлүүлэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуулт болон хариултыг энд оруулав
Мэс заслаас өмнө...
Үс шилжүүлэн суулгах мэс заслыг хэсгийн мэдээгүйжүүлэг дор хийнэ. Өөрөөр хэлбэл мэс заслын талбайд мэдээ алдуулах бодисоор мэдээ алдуулах тул Та ухаан саруул, орчинтой харьцаатай байна. Нэгэнт мэдээ алдсан тохиолдолд өвчнийг мэдрэхгүй.
Хүний үсний өнгийг тодорхойлогч меланин гэх пигмент буурсан эсвэл үгүй болсон тохиолдолд үс цайрах буюу бууралтдаг. Буурал үсийг шилжүүлэн суулгаж болох хэдий ч буурал хэвээр ургана.
Боломжгүй. Эрүүл хүний биед дархлаа буюу гадаад орчноос хамгаалах хүчирхэг тогтолцоо ажиллаж байдаг. Бусад хүний үс нь таны хувьд гадны биет тул таны бие махбодийн хамгаалах систем хүлээж авахгүй буюу суулгасан үс ургахгүй.
Мэс заслын зарим багаж нэг удаагийн байдаг /зүү, тариур г.м/. Зарим багаж олон дахин хэрэглэх металл материалаар хийгдсэн байдаг /хямсаа, хайч г.м/. Олон удаагийн төмөр багажийг ариутгаж хэрэглэдэг тул эрсдэлгүй.
Идэвхитэй явцтай зарим өвчлөл, архаг өвчний сэдрэл /чихрийн шижин, элэгний үрэвсэл, зүрх судасны өвчлөл, арьсны эмгэгүүд г.м./, жирэмсний хожуу үе, 12-оос доош насны хүүхэд, донор үсгүй тохиолдолд мэс заслыг тодорхой хугацаагаар хойшлуулах эсвэл бүр мөсөн татгалзана.
Өргөн дух буюу толгойн урд хэсэгт үс суулгах бол хусахгүй хийх боломжтой. Толгойн оройн хэсэгт суулгуулах бол ихэнх тохиолдолд үсийг хусах шаардлагатай. Гэвч аль ч тохиолдолд булцууг авах газрын үс буюу дагзны үсийг хусна.
Шаардлагагүй. Өдрийн мэс засал тул та мэс заслын дараа гэртээ харьж болно
Аль ч улиралд суулгуулж болно.
Мэс заслын дараа...
FUE болон DHI аргаар мэс засал хийж буй тохиолдолд “донор” буюу шилжүүлэн суулгах үсийг авсан хэсэгт (ихэвчлэн дагз болон шанаа) үс эргэж ургах боломжгүй. Гэвч хэсэгчлэн түүж авдаг тул тус хэсэгт авч буй үсний тооноос хамаарч шингэрэл тодорхой хэмжээгээр үүсэх болно.
Мэс заслын дараа тэр шөнөдөө шарх бага зэрэг хөндүүрлэж биеийн ерөнхий байдал тавгүйтэх болно. Энэ тохиолдолд өвдөлт намдаах болон халуун бууруулах эм ууж болно.
Мэс заслын үед үсийг авсан болон суулгасан хэсэгт маш олон тооны бичил шарх үүсэх тул мэс заслын дараа тухайн хэсэгт хаван ихээр үүсдэг. Энэхүү хаван нь ихэвчлэн 3-5 хоногт арилах ба хувь хүний арьсны онцлог, нас, хүйс зэргээс шалтгаална.
Мэс заслын дараах өдрөөс толгойг 7 хоногийн турш өдөр бүр угаах шаардлагатай. Ингэхдээ аль болох өмнө нь өдөр тутамдаа хэрэглэж байсан шампуниа хэрэглэхийг хичээгээрэй.
Донор хэсэг буюу булцуу авсан хэсэг мэс заслаас хойш 2 сар хүртэлх хугацаанд үе үе загатна тохиолдол бий. Шалтгаан нь зарим нэг арьсны эмзэг байж болно. Ховор тохиолдолд дагзны арьс хуурайшсанаас болж загатнах тул арьс чийгшүүлэгч шампунь, тос түрхэх шаардлагатай.
Олон тооны бичил шарх үүсгэсэн тул захын мэдрэлийн ширхэгүүд ихээр гэмтдэг тул үс суулгуулсан талбай хэсэг хугацаанд мэдээ алдсан мэт бадайрах мэдрэмжтэй байна. Ихэвчлэн 10 хоног хүртэл хугацаанд үргэлжилнэ. Хэрэв үүнээс удаан үргэлжилвэл эмнэлэгтээ хандах шаардлагатай.
Мэс заслын дараа суулгасан үс аажимдаа унах болно. Энэ үеийг “шокийн үе” гэж нэрлэх ба унах үсний хэмжээ хүн бүрт харилцан адилгүй байна. Та сандрах хэрэггүй, тодорхой хугацааны дараа үснүүд нь буцаад ургах болно. Энэ хугацаа дунджаар 4 сар байх болно.
Таны суулгасан үснүүд тавтайгаа унаж буйг анзаарсан уу? Магадгүй танд суулгасан булцуу нь уначих шиг санагдсан уу? Булцуу унасан тохиолдолд шархнаас цус гарах, өвдөх мэдрэмж төрнө.