Үс уналтын эсрэг эмчилгээ

Орчин цагийн анагаах ухааны дэвшил нь үс уналтыг зогсоох олон төрлийн эмчилгээ, түүний дотор мэс заслын болон мэс заслын бус эмчилгээг нэвтрүүлсэн нь дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж үр дүнгээ өгсөөр байна.

Зарим төрлийн үс уналтыг төгс эмчлэх үр дүнтэй аргууд байдаг ч зарим тохиолдолд үс уналтыг зогсоох эсвэл ядаж удаашруулах боломжтой. Үсний “зоосон” уналт зэрэг зарим эмгэгийн үед үс нь зургаан сараас нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлгүйгээр дахин ургаж болдог. Үс уналтын эмчилгээнд мэс заслын болон эмийн буюу мэс заслын бус эмчилгээ орно.

Эмийн эмчилгээ

Хэрэв үс уналт нь суурь өвчний улмаас үүссэн бол тухайн өвчнийг эмчлэх шаардлагатай. Зарим эм нь үс унах шалтгаан болдог ба энэ тохиолдолд эмч тухайн эмийг хэдэн сарын турш хэрэглэхээ зогсоохыг зөвлөж болно.
Удамшлын уналтыг эмчлэх эмүүд байдаг. Хамгийн түгээмэл сонголтууд нь:

  • Миноксидил (Рогейн). Эмийн жоргүй олгодогддог ба шингэн, хөөс, шампунь хэлбэрээр байдаг. Үр дүн өндөртэй байхын тулд бүтээгдэхүүнийг хуйхны арьсанд эмэгтэйчүүд өдөрт 1 удаа, эрэгтэйчүүд өдөрт 2 удаа түрхэнэ. Ихэнх хүмүүс нойтон үсэнд түрхэх хөөсийг илүүд үздэг.
    Миноксидил агуулсан бүтээгдэхүүнийг хүмүүс ихэвчлэн үс ургуулах, үс уналтыг удаашруулах эсвэл хоёуланд нь ашигладаг. Үүний тулд дор хаяж зургаан сарын эмчилгээ шаардлагатай. Эмчилгээ үр дүн шууд гарахгүй харин хэдэн сар шаардагдах нь байна. Хэрэв үр дүн гарч эхэлсэн бол үр дүнг хадгалахын тулд эмийг урт хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай болно.
    Гарч болох гаж нөлөө нь хуйх цочрох, нүүр, гарын ар талын арьсан дээр үс ургах болно.

  • Финастерид (Propecia). Энэ бол эрчүүдэд зориулсан жороор олгодог эм юм. Өдөр бүр нэг ширхэг эмийг уух зориулалттай. Финастерид хэрэглэж буй тохиолдолд үс уналт удааширч, зарим газар шинээр үс ургаж болно. Эм тохирч буй эсэхийг тодорхойлоход хэдэн сар шаардлагатай. Үр дүнг хадгалахын тулд Миноксидилын нэгэн адил урт хугацаанд (6-12 сар) үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай. Финастерид нь 60-аас дээш насны эрчүүдэд тохиромжгүй.
    Финастеридын гаж нөлөө нь бэлгийн дур хүсэл буурах, үр тогтоох чадвар алдагдах, түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд шахмалд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй.
Бусад эмүүд

Бусад эмийн сонголтууд нь спиронолактон (Верошпирон) ба дутастерид (Дустар) юм.

Үс шилжүүлэн суулгах мэс засал

Эргэшгүй үс уналтын үед толгойн орой хэсгийн үс хамгийн ихээр өртдөг. Үс шилжүүлэн суулгах мэс заслын үед мэс засалч нь толгойн үстэй хэсэг буюу донор (ихэнх тохиолдолд дагз болон шанааны үс) хэсгийн үсийг авч, халцарсан хэсэгт шилжүүлэн суулгадаг. Үсний нэгж бүр 1-3 үстэй (микро болон миниграфт гэнэ) байдаг. Үс шилжүүлэн суулгах үндсэн 3 төрлийн арга байх бөгөөд аль аргаар хийх нь эмчийн сонголт боловч орчин цагт үсийг хуйхтай нь зүсэж авах арга буюу FUT (follicle unit transplantation) аргыг олон улсад хэрэглэхээс татгалзаж байна. Үс суулгах мэс заслыг хийлгэхэд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй ба хэсгийн мэдээ алдуулалттай хийж гүйцэтгэнэ.

Боломжит эрсдэлүүд нь цус алдалт, нүүр хөхрөх, хавдах, халдвар авах зэрэг болно. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд танд нэгээс олон удаагийн мэс засал хийх шаардлагатай байж магадгүй. Удамшлын гаралтай үс уналт нь мэс засал хийлгэсэн ч гэсэн давшсаар байх боломжтой. Иймээс ихэнх тохиолдолд эмийн эмчилгээтэй хавсрах шаардлага тулгардаг.

Лазер эмчилгээ

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн удамшлын үс уналтыг эмчлэх зорилгоор лазер гэрлийг бага эрчимтэйгээр шардаг аппаратыг зөвшөөрсөн нь орчин цагийн Лазер эмчилгээ юм. Хэд хэдэн судалгаагаар үсний нягтралыг сайжруулдаг болохыг баталсан нь уг эмчилгээг орчин цагт маш түгээмэл хэрэглэхэд хүргэж байна.

Бусад мэдээллүүд

Тамхи ба үс шилжүүлэн суулгах эмчилгээ

Тамхинд агуулагдах никотин нь судасны ханыг хатууруулна

Үс уналтын эсрэг эмчилгээ

Орчин цагийн анагаах ухааны дэвшил нь үс уналтыг зогсоох олон...

Түүхээс

Үс уналтыг эмчлэх амжилттай үс шилжүүлэн суулгасан анхны тэмдэглэлийг...

Амин дэмүүд

Үс уналттай тулгарч буй хүн бүр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үсний ургалтыг...