Үс уналтын шалтганууд

Үс уналт нь олон янзын шалтгаантай байж болох бөгөөд тэдгээрийг тодорхойлох нь зохих эмчилгээг хийхэд чухал юм. Удамшлын хүчин зүйл эсвэл амин дэм, эрдэс бодисын дутагдал, арьсны эмгэгүүд, буруу хооллолт, дааврын эмгэг, хордлого, стресс, сэтгэл гутрал, гоо сайхны хүчин зүйл, төрөлт, зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан үс унаж болно.

Үсний ургалт нь анаген, катаген, телоген гэсэн гурван үе шатаас бүрдэнэ. Тэгвэл үс уналтын шалтгаан нь эдгэр үе шатаас хамаарч өөр өөр байдаг. Хэдийгээр үс унах олон шалтгаан байдаг ч андроген болон стресстэй холбоотой шалтгаанууд нь ихэвчлэн үндсэн шалтгаан болдог. Үс уналтын бусад шалтгаануудад хоол тэжээл, дотоод шүүрлийн тэнцвэргүй байдал, эм, халдвар, хорт хавдар, дархлааны тогтолцооны эмгэгүүд, орчны хүчин зүйл, нас, удамшлын хүчин зүйлүүд ордог.

Үс уналтын хамгийн түгээмэл хэлбэр бол эрэгтэйчүүдийн 80%, эмэгтэйчүүдийн 50% хувьд тохиолддог андрогенийн халцрал (androgenetic alopecia буюу AGA) юм. Хэдийгээр андроген даавар нь AGA халцралын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг ч удамшлын урьдал нөхцөл нь бас чухал үүрэгтэй.

Стресс нь үс унах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бөгөөд стрессийн үед биед ялгардаг кортизолын түвшин байна. Стресс нь дотоод шүүрлийн тэнцвэргүй байдал, дархлааны хариу урвал, хордлогын шалтгаант халцралыг улам хүндрүүлдэг. Өөрөр хэлбэл үс уналтаас үүсэх стресс нь бусад шалтгаант үс уналтыг улам хүндрүүлдэг байна.

Телоген уналт (TE) нь стресс (төрөх, жин алдах, эм гэх мэт), мэс заслын дараа, бамбайн дутагдал, хоолны дэглэм барьсны дараа, удаан мацаг барих зэрэгээс үүдэлтэй үс унах эмгэг юм. Энэ эмгэг нь эргэн төлжих боломжтой ба шалтгаан арилсан тохиолдолд үр эргэн ургах болно.

Үсний уутанцар үүсэх нь хүн эхийн хэвлийд байхад зохицуулагддаг молекул генетикийн үйл явцын үр дүнд юм. Олон даавар ба тэдгээрийн рецепторууд нь энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бамбай булчирхайн даавар, глюкокортикоидууд, пролактин зэрэг нь үсний хөгжилд нөлөөлдөг боловч андроген дааврууд хамгийн чухал үүрэгтэй. Үүнээс гадна витамин D рецепторууд болон ретиноид X рецепторууд нь төрсний дараах үс ургахад үр дүнтэй байдаг.

Alopecia areata буюу голомтот халцрал нь анаген үед үсний уутанцарт нөлөөлдөг Т эсээр дамждаг аутоиммун өвчин юм.

Эмийн бодисоос үүдэлтэй халцрал нь үс ургах хэвийн мөчлөгийн хоёр үндсэн үе шатны аль нэг болох анаген эсвэл телоген үе алдагдахад үүсдэг. Эмийн бодисыг хэрэглэхээ зогсооход үс унах нь багасдаг. Биеийн бусад үс нь эмэнд өртөх нь ховор байдаг ба цусны даралт бууруулах, хэм алдагдал, статин, сэтгэцэд нөлөөт эм, таталтын эсрэг, цус бүлэгнэлтийн эсрэг, ретровирусын эсрэг, Н2 хориглогч зэрэг нь үс уналтад хүргэдэг эмүүд юм.

Үс уналт нь Treponema pallidum (тэмбүү), Эпштейн-Баррын вирус, ХДХВ, элэгний С вирус, цитомегаловирус зэрэг нян болон вирусын шалтгаант халдваруудаас үүдэлтэй байж болно.

Элэг, бөөрний дутагдал, үе мөчний эмгэг, чонон хөрвөс, холбогч эдийн эмгэг, амилоидоз, арьсны саркоидоз, системийн саркоидоз зэрэг өвчний үр дүнд үс унах, улмаар халцрах нь ажиглагддаг.

Эрүүл арьс, үсний бүрэн бүтэн байдал нь тэнцвэртэй хооллолтоос ихээхэн хамаардаг. Хоол тэжээлийн тэнцвэргүй байдал нь бие махбодийн тэнцвэрт байдлыг алдагдуулж болзошгүй юм. Энэ чиглэлээр хэвлэгдсэн анхны бүтээлүүд болох XX зууны эхний хагаст хоол тэжээлийн хүчин зүйл болон үс уналтын хамаарлыг тайлбарлах зорилгоор амьтанд хийсэн судалгаанд Каннингэм 1932 онд харханд төмрийн дутагдлыг, Салливан, Николлс нар рибофлавины дутагдлыг илрүүлжээ. 1941 оны судалгаагаар цайрын дутагдал нь харх, хулганад үс унах шалтгаан болдогийг анх тэмдэглэн үлдээж байжээ.

Бусад мэдээллүүд

Тамхи ба үс шилжүүлэн суулгах эмчилгээ

Тамхинд агуулагдах никотин нь судасны ханыг хатууруулна

Үс уналтын эсрэг эмчилгээ

Орчин цагийн анагаах ухааны дэвшил нь үс уналтыг зогсоох олон...

Түүхээс

Үс уналтыг эмчлэх амжилттай үс шилжүүлэн суулгасан анхны тэмдэглэлийг...

Амин дэмүүд

Үс уналттай тулгарч буй хүн бүр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үсний ургалтыг...