Түүхээс

Үс шилжүүлэн суулгах эмчилгээний түүх

Үс уналтыг эмчлэх амжилттай үс шилжүүлэн суулгасан анхны тэмдэглэлийг 1822 онд Германы Вюрцбург хотод хэвлүүлж байж ээ. Анагаахын оюутан Диффенбах болон түүний мэс засалч багш профессор Дом Унгер нар амьтад болон хүмүүст хийсэн туршилтын мэс заслыг тайлбарлаж бичсэнээр өвчтөний хуйхны нэг хэсгээс нөгөө хэсэгт үсийг амжилттай шилжүүлэн суулгасан тухай тэмдэглэн үлдээсэн байна.

Үүнээс хойших хэдэн жилийн хугацаанд мэс заслын ном зохиолд үс шилжүүлэн суулгах талаар харьцангүй цөөн дурдагдсан байдаг ба андрогенийн халцрал (удамшлын хэлбэрийн халзан буюу AGA) эмчлэхэд профессор Унгерийн техникийг хэрэглэсэн цөөхөн мэс засалчид байв. 19-р зууны сүүлчээр хуйхнаас зүсэж авах техник ашигласан мэс заслын аргыг анх удаа гэмтлээс улбаатай халцрах (түлэгдэлт гэх мэт) эмчилгээнд ашиглаж байж ээ.

Үс шилжүүлэн суулгах орчин үеийн мэс заслын арга техникийг анх 1930-1940 онд Японд бий болгосон боловч дэлхийн 2-р дайны дарааг хүртэл Японоос бусад оронд төдийлөн дэлгэрсэнгүй. 1939 онд Японы арьсны эмч, доктор С.Окуда хуйх, хөмсөг, сахалыг нөхөхийн тулд үс ургасан хэсгээс үстэй арьсыг бүхлээр шилжүүлэн суулгах аргыг хэрэглэсэн байдаг. Түүнд эмчлүүлсэн 200 өвчтөнд гэмтлийн халцралын эмчилгээ болгон ашиглаж байсан ч АНУ-д анх 1959 онд AGA өвчнийг эмчлэх арга хэрэглэсэнтэй бараг ижил байв. Японы бусад мэс засалчид 1940-1950-иад оны туршид хуйхны үс шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар тэмдэглэж үлдээж байсан ч Окуда эмчийн илтгэлүүдийн нэгэн адил япон хэл дээр бичигдсэн бөгөөд олон жилийн турш олон улсад харагдахгүй байж.

АGA эмчилгээ болох үс шилжүүлэн суулгах мэс засал нь 1959 онд Норман Орентрейх эмчийн бүтээлээр орчин үеийн техник эхэлсэн гэж үздэг. 1950-1960-аад онд хэвлэгдсэн судалгаагаар “эрэгтэй халзан” гэж нэрлэгддэг өвчин нь удамшлын өвчин бөгөөд үс шилжүүлэн суулгах замаар эмчилдэг болохыг баталсан. Доктор Орентрейхийн 1959 онд бичсэн бүтээл нь орчин үеийн үс шилжүүлэн суулгах мэс заслын эхлэлийг тавьсан юм.

Бусад мэдээллүүд

Тамхи ба үс шилжүүлэн суулгах эмчилгээ

Тамхинд агуулагдах никотин нь судасны ханыг хатууруулна

Үс уналтын эсрэг эмчилгээ

Орчин цагийн анагаах ухааны дэвшил нь үс уналтыг зогсоох олон...

Түүхээс

Үс уналтыг эмчлэх амжилттай үс шилжүүлэн суулгасан анхны тэмдэглэлийг...

Амин дэмүүд

Үс уналттай тулгарч буй хүн бүр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үсний ургалтыг...